Ч.Сайханбилэг: Ерөнхийлөгч жинхэнэ МАНАН-г байгуулж, өөрөө оффшорын эзнээр тодорлоо

Админ
2021/02/03

-Өөрийн чинь өмгөөлөгч таны хэргийг хамгаалахад хэцүү биш ээ. Гэхдээ та улс төрийн нөлөө, оролцоог нь хаагаад өгч чадах уу. Тэгэхгүй бол хуулийн хэчнээн сайнгаргалгаа гаргаад ч хий хоосон гэж хэлэхийг сонсоход үнэхээр сэтгэл гонсойж байна. -Хууль сахиулах ёстой шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагдахыг дарамталж, үгүй бол огноогүй огцрох өргөдлөө өг гэдэг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхөө мэдэгдсэн.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж, хэнд хэдэн жилийн ял өгөхийг хэлдэг Ерөнхийлөгчтэй гэдгийг сонсоход уур хүрмээр байна.
-Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж, тэнд нь хувиараа ална гэдгээ хэлж байж болох бүх сувгаар надад хүрэхийг оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэдгээ бодохоор дургүй, зэвүү хүрмээр. -Холбогдох хэд, хэдэн хууль байтугай Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн үйлдлшүүд гуравхан хоногийн сошиалын сэвэлт болоод мартагдах учиргүй.
-Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа.
-Өөрөө 800 км төмөр зам тавьж байгаа гэдэг боловч 267-хон км яваад хил дээрээ очих төмөр зам өнөөдөр ч дуусаагүй байна. -Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай Оюутолгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Цаад зорилго нь ердөө л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах юм. Монголыг дахин ялагдуулах билээ.
-Өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр тодорлоо.
-Энэ бүхнийг хараад зүгээр сууж болохгүй. Хэрэв энэ хэвээр үргэлжлэх аваас сайнаар нэг намын, саараар нэг хүний тогтолцоо тогтоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна