Хотын Д.Сумъяабазар хөл хорио тогтоохыг эсэргүүцжээ
Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.02.02/ сар шинийн баярын үеэр 14 хоног хөл хорио тогтоох санал оруулж, УОК таван цагийн турш хуралдсан ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Учир нь, УОК-ийн хуралдааны үеэр ЭМЯ хөл хорионы үед яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө муутай байсан аж. Мөн хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй хэд хэдэн сайд нар хөл хорихыг дэмжээгүй байна.
Хотын даргын зүгээс сар шинийн баярын өдрүүдээр хөл хорихыг эсэргүүцэж, хөдөлгөөн саарахын хэрээр эдийн засаг улам хумигдаж байгааг сануулсан байна. Тэрбээр, өнгөрсөн гурван сарын хугацаанд хөл хориод үр дүн гарав уу? Эмя, хөСҮТ гардан зохион байгуулах тактик нь хатуу хөл хорио л байсан. Үнэхээр хөл хорио тогтоох гэж байгаа бол нарийн төлөвлөлт схем тооцоо судалгаатай хандах ёстой. Төрөөс нийгмийг ингэж удирдаад байж болохгүй. Хүн амын 50 хувь нийслэлд амьдарч байгаа” гэх агуулгаар байр сууриа илэрхийлжээ.
Харин ЭМЯ-ны зүгээс хөл хорихгүй бол халдварын тархалт улам нэмэгдэж, тогтоон барихад хүндрэл үүснэ гэсэн байр суурьтай байгаагаа танилцуулжээ.
Хуралдааны үеэр хөл хорих нь эдийн засагт ихээхэн хохиролтой, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бизнес шууд хумигдах учир зохистой аргаар хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй гэсэн шийдэлд хүрсэн байна. Ингэснээр өнөөдөр дахин хөл хорио сунгах эсэхийг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Сэтгэгдэл бичигдээгүй байна