Ослын буулт хийсэн хоёр нисгэгчийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ...

Админ
2020/08/24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Airbus-A321 онгоцны нисгэгчдэд Оросын Баатар цол олгох тухай зарлигт гарын үсэг зуржээ.
8-р сарын 15-ны Пүрэв гаригт Airbus- A321 онгоц Москвагаас Крымын хойгийн Симферополь хот руу нисэх үедээ цахлайн сүрэгтэй мөргөлдөж жолоодлогоо алдах үед Москва мужид байрлах эрдэнэ-шишийн талбайд мэргэжлийн өндөр ур чадвар гарган гайхалтайгаар ослын буулт хийсэн юм.Нисэхийн мэргэжилтнүүд Airbus-A321 онгоцны экипажийн мэргэжлийн ур чадвар нь аймшигт ослоос сэргийлж олон зуун хүний амийг аварлаа гэж онцолжээ.Онгоцонд экипажийн багийг оруулаад 233 зорчигч, түүний дотор 41 хүүхэд байжээ.
Дамир Юсупов
Георгий Мурзин
ОХУлсын Баатар нисгэгчид


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна