"Хаан банк" хүүхдийн мөнгийг зээлэнд суутгасаар байна гэх гомдол манай редакцид ирэв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-ны өдрийн /2020.11.19/ Засгийн газрын хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дотор цар, тахлын хүнд хэцүү нөхцөлд халамжийн мөнгийг зээлэнд суутгахгүй байх энэ тухай үүрэг чиглэлийг холбогдох банкуудад өгсөн явдал байв.
Тэгвэл "Хаан банк" одоог хүртэл хүүхдийн мөнгийг зээлэнд суутгасаар байна гэж харилцагчид нь мэдээлэв.Бид энэ талаар "Хаан банк"-аас тодруулахад "Хүүхдийн мөнгө авах дансаа зээлийн данснаасаа салгахгүй бол автоматаар шууд татан авалт хийгдэж байгаа юм. Тэнд программ ажиллаж байна шүү дээ. Гэхдээ бидэнтэй эргэж холбогдон мэдэгдвэл тэр даруй нь данс руу хүүхдийн мөнгийг нь буцаан хийж байна. Хүүхдийн мөнгөө зээлийн данснаасаа тусад нь салгах хэрэгтэй. Зарим харилцагчид хүүхдийн мөнгөө зээлэндээ суутгах саналтай байдаг. Зарим нь суутгахгүй авах саналтай байдаг. Тэгэхээр банкиндаа хандан дансаа тусад нь салгах хэрэгтэй" гэлээ. Эх суравлж: isee.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна