Хүн амын 12 хувь нь халдвар авсан хоёр улс байна

Админ
2021/02/04

Европ тивийн Андорра болон Гибралтар улсуудын нийт хүн амын 12 хувь нь буюу арван хүн тутмын нэг нь коронавирусийн халдвар авчээ. Нэг сая хүнд ногдох халдвар авагсдын тоогоор дэлхийд тэргүүлж буй Андорра улс Испани, Франц улсуудын хил дагуу байрладаг бөгөөд 77 мянган хүн амтай. Өнөөдөр 45 тохиолдол шинээр илэрснээр нийт халдвар авсан 10017 хүн болж 102 хүн нас бараад байна. Харин Испанийн өмнөд эрэгт байрлах Гибралтар улсад 4143 хүн халдвар авч 79 хүн нас бараад байгаа юм. 33 мянган хүн амтай тул улс хүн амд ногдох нас баралтын тоогоор дэлхийн орнуудаас хамгийн муу үзүүлэлттэй байна. Одоогоор дэлхий даяар 104.3 сая хүн халдвар авч 2.26 сая хүн нас бараад байгаа бол 76.2 сая хүн эдгэрчээ. Нэг сая хүнд ногдох халдвар авагсдын тоо хамгийн их орнууд:
  1. Андорра - 129,522
  2. Гибралтар - 122,992
  3. Монтенегро - 99,466
  4. Чех - 92,765
  5. Сан Марино - 90,248
  6. АНУ - 81,371
  7. Словени - 81,038
  8. Люксембург - 80,579
  9. Панам - 73,989
  10. Португали - 71,899
Эх сурвалж: Worldometers


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна