Британид амьдардаг 13 настай Зара Хартшорн охин автобусанд ормогцоо хvvхдийн тасалбар авахыг хvсэж буйгаа хэлэхэд хоолой нь чичирч, цээжнийх нь мах урагдах мэт шархиран євдєнє. Харин автобусны жолооч тvvнийг хєлнийх нь улнаас толгойн орой хvртэл нь ёжтой гэгч нь гvйлгэж хараад инээдээ барилгvй хєхрєхєд, зорчигчид ч гэсэн дор бvрнээ учрийг vл ухан жиг жуг хийлдэн дооглоцгооно. Тэр vед бяцхан охины сулбагар арьстай хацар нь хvvхдийн ичингvйрлээр vл мэдэгдэм ягаарч, vрчлээтэж унжсан нvvрэнд нь “зохиогvй” тунгалаг цэнхэр нvд нь гомдлын нулимсаар дvvрэх ажээ. “Чи хvvхэд юм бол, би 21 настай болог. Хаха. Хонгор минь, надаас арай хараа муутай хvнийг очиж хуур даа”- хэмээн жолооч хорсол хоржоон хоёр хосолсон хvйтэн хоолойгоор гайхах, даапаалахын хооронд хэлнэ. Зара охин ичиж vхэх шахсандаа толгойгоо байдгаар нь гудайлгаж, нулимсаа тэвчин автобуснаас гараад, гэрийн зvг алхаж явахдаа єсвєр насны охины бvрэг ичимхий зангаар автобусан дотор танидаг хvн таарч, ямар “тэнэг” байдалд орсныг нь харчихаагvй байгаасай хэмээн найдах ажээ.

Он жилvvдийн уртад амьдралын хатуу хvтvv нvvрэн дээр нь мєрєє vлдээсэн мэт vрчлээтэж хуурайшсан арьс, унжсан зовхи, нvднийх нь доод талыг уутанцар, ядруу тєрх нь 13-хан настай охиныг насанд хvрсэн хижээл насны эмэгтэй шиг харагдуулдаг ажээ. Vнэн хэрэг дээрээ Зара охин гэртээ vе vе нулимсаа мэлтэлзvvлэн, толгойгоо гудайлгасаар орж ирэхэд нь єдгєє 40 настай тvvний ээж нь болох хадагтай Трейси Хартшор охиныхоо зовлонг зvрхний гvндээ мэдэрч, хэн бvхнээс илvv шаналдаг аж. Ээж нь Зара-г тєрсєн охиноо болохоор тийм сайн ойлгож байгаадаа гол нь биш ээ. Учир нь Трейси ч гэсэн наснаас нь хэд дахин хєгшин харагдуулдаг бєгєєд удам дамждаг генетикийн энэ євчнєєр єєрєє ханатлаа шаналсан тул эх нь гэхээсээ илvvтэйгээр адилхан зовлонг туулсаныхаа хувьд хамгаас илvv ойлгодог байна.
Липодистрофи гэгддэг энэхvv євчний улмаас євчтєний арьсан доорхи єєхєн давхарга гэмтсэнээр арьсных нь гадаргуйн давхаргууд ургаж эхэлдэг байна. Одоогийн байдлаар энэхvv хорлонтой бєгєєд аймшигтай євчнийг эрчимтэй эмчилдэг аргыг нээгээгvй байгаа аж.
Зара-г хэдхэн сартай нярай байхад нь ааймшигт євчний шинж тэмдэг илэрч эхэлжээ. Удалгvй эмч нар ч vнэхээр липодистрофи євчний хvнд хэлбэрээр євчилснийг тогтоосон байна. Ингээд Трейсигийн отгон охин болох Зара нь 13-хан настай хирнээ ах эгч нараасаа хамаагvй хєгшин, бvр ээж шиг нь, эмээ шиг нь харагддаг байна (тэрээр эхээс зургуулаа ажээ). Тvvгээр ч зогсохгvй Зарагийн 21 настай Жолин эгч болон 16 настай Томи ах нь ч гэсэн Липодистрофи євчинтэй ажээ. Гэвч энэ євчний сvvдэр Зара охиныг хамгийн хар хэсгээрээ нємєрсєн бололтой. Єєрєєр хэлбэл энэхvv гэр бvлд Зара л хамгийн хурдацтай хєгширч байгаа юм.

Ангийнх нь хvvхдvvд Зара-г “хєгшин авгай”, “эмээ” хэмээн хочилж, ундаатай стаканаа шидлэн, тоглоомын талбай дээр тvлхэж унагаадаг байжээ. Гэвч охин бяцхан биенээсээ гарамгvй тэвчээр зааж, vеийнхнийхээ ямар ч бvдvvлэг доромжлолыг шvдээ зуун тэсч єнгєрєєн, тэдний доог тохуунд аль болохоор анхааралаа хандуулахгvй байхыг хичээсээр ирсэн байна. Хувь заяаны аймшигтай хатуу даажигнаанд єртєж, бяцхан зvрхээ дэндvv эрт “сийчvvлж” яваа ч амьдралын тєлєє зоригтой тэмцэж байгаа ухаалаг охин Зара: “Хvvхдvv намайг шоолоод эхлэвэл би зугтаахыг л боддог. Зугтааж амижихгvй бол шvдээ зуугаад ч гэсэн тоохгvй байхыг хичээдэг. Тэдэнд зодуулахгvй байх нь хамгийн чухал гэж боддог болохоор тэр”- гэж єр євдмєєр, ухаалаг яриа єрнvvлсэн юм.
Трейси –гийн хувьд vеийнхнийхээ доог тохууг тэсэлгvй 15 насандаа сургуулиа орхисон бєгєєд ямар ч боловсрол эзэмшиж чадаагvй юм байна. Тиймээс охиноо єєр шигээ амьдрал туулахыг тэсэж чадахгvй гэдгээ байнга хэлдэг бєгєєд тvvнийгээ яадаг ч байсан дээд боловсролтой болгохыг зорилгоо болгожээ.
Трейси охиноо бусдаас илvv биш, гойд биш юмаа гэхэд зvгээр л жирийн хvvхэд шиг байгаасай гэж юу юунаас илvv хvсдэг. Зара ч гэсэн vе тэнгийнхэнтэйгээ ижилхэн байхыг хамгийн ихээр хvсдэг байна.

“Сармагчин царайт” гэж ангийнхандаа дооглуулдаг байсан Трейси 11 настай байхдаа vрчлээний эсрэг тос хэрэглэж vзсэн ч олигтой vр дvнд хvрээгvй байна. Харин 13-тайдаа буюу єрєвдєлтэй охиныхоо насан дээр хэд хэдэн гоо сайхны хагалгаанд орж байжээ. Тэр vед эмч нар тvvний нvvрний арьсыг татаж, унжсан хэсгvvдийг нь тайрч авчээ. Трейси тэр vед єєрийгєє энгийн хvvхэд шиг болсон мэт мэдэрч, хєл нь газар хvрэхгvй баярлаж байсан гэнэ. Гэвч харамсалтай нь мэс засал хийсний дараагийн хэдэн жилд тvvний гадаад тєрх, тэр тусмаа арьс нь маш хурдацтайгаар хєгширч эхэлжээ. Тэр vед л эмч нар vнэхээр удамшдаг хєгшрєх євтэй болохыг нь тогтоосон байна. Ингээд залуухан бvсгvй яг л эмээ шиг гадаад тєрхтэй болж буйгаа єдєр ирэх тусам анзаарч, сэтгэлийн гvн хямралд орсоор байв. Нvvрэн дээрхи vрчлээснvvд нь єдрєєр биш цагаар нэмэгдэж, дайны хажуугаар дажин гэгчээр унжсан арьсан дээр нь хийлгээд удаагvй байсан гоо сайхны хагалгааны соривнууд тодорч, тvvнийг улам гутаах болжээ.
Харин єнєєдєр анагаахыг хєгжил тэр vеийнхээр хамаагvй єндєр тєвшинд хvрээд байгаа тул Трейси болон бусад дотны хvмvvс нь Зара-д эмч нарын тусламжтайгаар 13 настай єсвєр насны хvvхдийн гадаад тєрхийг бэлэглэж чадна хэмээн найдаж байгаа аж.

Vнэндээ английн Vндэсний эрvvлийг хамгаалахын эмч нар Зарад мэс засал хийхээс бvрэн татгалзаад байгаа гэнэ. Учир нь яг тvvнийг шиг євчтэй хvн дээр гоо сайхны хагалгаа хийж байсан туршлага байхгvй юм байна. Харин ниймгийн халамжийн мєнгєєр гэр бvлээ тэжээж, гэрээсээ бараг хамараа ч цухуйлгадаггvй Трейсигийн хувьд хувийн эмнэлгvvдээр vйлчлvvлэх бэл нь хvрэхгvй нь ойлгомжтой. Гэвч Трейси сайхан сэтгэлт хvмvvсийн єгєємєр занд найдаж, єргєл єргєнє гэдэгт нь итгэж байгаа юм.
Зара охины энэхvv гунигт тvvхээс илvvтэйгээр Трейси “бvсгvй” мэргэжилтэн судлаачид болон ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа ажээ. Учир нь тvvний энэ аймшигтай євчин нь vр удамд нь дамжина гэдгийг мэдсээр байж ийм олон хvvхдийн эх болсон явдал нь олныг гайхшруулж байгаа юм. Британий алдарт сэтгэл судлаач Жин Грос нь Трейсигийн талаар хуучлахдаа: “Магадгvй энэ эмэгтэй vр удмаа vлдээж, амьд явахынхаа утга учрыг мэдрэхийн сацуу ганцаардлаас ангижрахыг хvссэн байх. Гэхдээ л удамшлын хуультай “орос рулет” тоглож, хvvхэд тєрvvлэн, аминаасаа тасарсан бяцхан vрсдээ єєр шигээ зовлонг насаар нь амсуулах замыг єєрєє сонгосон явдал нь бодлогогvй бєгєєд хvнлэг бус алхам юм.”- гэж буруутгаж байгаа ажээ.

Ямартай ч хэний ч юм буруугаас болж эмзэг дэлбээ шиг ариухан, бас дэндvv мэдрэмтгий насан дээрээ єєрєєсєє хэд дахин хєгшин гадаад тєрхєєр бусдыг айлгаж бас гайхуулж, доог тохууны бай болж яваа энэ хєєрхий охины хувь тавиланг бодохоос аймшигтай ажээ. Амьдрал vнэхээр таахын аргагvй хатуу тоглоом юм. Сайхан цэнхэр гаригийн иргэн нь болоод ирлээ гэтэл ийм болоод тєрчихвєл ямар харуусалтай вэ. Зара охинд туслах сайн эмч, сайхан сэтгэлтэй хvмvvс олдоно гэдэгт итгэж байна. Тvvнд болон гэр бvлд нь сайн сайхныг хvсээд, гунигтай боловч сонирхолтой бас бодит тvvхээ єндєрлєе.
Сэтгэгдэл бичигдээгүй байна