Хийлч Ч.Дэлгэрцэцэг өөрөөсөө 10 дүү эмч залуутай хамтран амьдарч байгаа юу

Админ
2021/02/04

Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлж, өөрийн үзэл бодлоо хээв нэг илэрхийлдэг түүнийг уншигчид хэзээнээс л андахгүй биз ээ. Тэрбээр авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр ажиллаж байх үеэр оролцогч О.Баярсайханы үзүүлбэрийн дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Бороотой өдөр лагерь дээр би чиний найз бүсгүй болчихсон…” хэмээн ний нуугүй ярьсан удаатай. Түүнээс хойш Лагерь Дээгий, эмэгтэй Мянганбаяр гэх мэт хочтой болсон. Тэрээр нөхөр Маркийнхаа тухай Сая доллартай биш ч гэсэн сая доллартай юм шиг амьдрах тэр ухааныг эзэмшсэн хүн. Надад тэр нь маш их таалагддаг. Аливаа зүйл дээр тийм күүл байдаг. Татганаад байдаг зан байдаг ш дээ, манай Монголчуудын. Гэтэл Марк хямдхан юм авах тийм их мөнгөтэй хүн биш гэж ярьдаг. Юманд хоёр удаа мөнгө зарцуулах хүн биш” хэмээн магтан ярьсан байдаг.  Хийлч Дээгийг сүүлийн үед нөхөр Маркаасаа салж монгол залуутай хамтран амьдарч байгаа гэх цуурхал тархаад байна. Тэрбээр өөрөөсөө 10 насаар дүү эмч залуутай хамтран амьдраад нэг жил болж буй бөгөөд шинэхэн амьдралаа олноос ихэд нууцалж буй аж. Хийлч бүсгүй нэгэн цагт гадаад залуутай гэрлэсэн талаараа “Санхүүгийн эрх чөлөө. Ийм л хариулт хүсч байгаа биз дээ /инээв/. Хүмүүсийн дотроо хүлээсэн хариулт шүү дээ. Хоёрдугаарт, би аавгүй өссөн юм. Одоо намайг хэн ч шүүх эрх байхгүй. Аавын хайр мэдэрч өссөн хүн их өөр байдаг. Аав шигээ хүнтэй сууна гэж аавтай охид л ярьдаг. Гэхдээ яг амьдрал дээр аав шигээ хүнтэй суухыг хүсдэг гэвэл үгүй байхаа. Яагаад гэвэл аав нь байна ш дээ. Гэтэл би аавыг хүсч байсан. Яг үнэндээ тийм л юм байна лээ. Хүн нөмөр нөөлөгтэй байх их чухал. Жаахан охиныг яаж хайрлаж, бөөцийлж, гоё байлгах ёстой юм? Энэ мэдрэмж надад хэрэгтэй байсан байх. Нөгөө бодлын би залуу, сайхан эмэгтэй. Гэвч миний биед оршиж байгаа сүнс хөгшин. Old spirit гэдэг дээ. Тийм учраас ч тэр үү, миний үеийн эрэгтэй сүнснүүд сүнсний минь түвшинд тэнцдэггүй. Зиндаа таардаггүй. Хүүхэд юм шиг санагддаг. Тэр сайхан залуу л даа. Тэгсэн атал хамт байхаар надаар бөөцийлүүлэх гээд байдаг. Би ямар нүгэл хийсэн гэж тэр эрэгтэйг надаар бөөцийлүүлэх гээд байгаа юм бэ, бурхан минь! Ийм ийм шалтгаанууд нэг цэг дээр огтлолцож үр дүнд нь миний сонголт гарч ирсэн байдаг. Би өөрөө л happy байя л даа. Сэтгэл амар байя.Тэрнээс биш хэлбэрийг хөөгөөд, хэн нэгэн өөртэйгөө яг адилхан, өөрийнхөө насны эрийг сонгоод би тэр хүний оймсыг хураагаад явмааргүй байна. Эсвэл тэр хүний хэн, хэн рүү залгасныг шалгаж амьдармааргүй байна. Надад тийм сонирхол ч алга.Ухамсар ч алга. Хамгийн гол нь тэгтлээ дурлуулсан хүн алга, өнөөдрийг хүртэл” гэж хариулсан байдаг. Тэрбээр одоо л заяаныхаа ханийг олсон бололтой хэмээн таньдаг найз нөхөд нь ихэд ам сайтай байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна