Сэлэнгэ аймгийн гурван багш нийлж, сурагчдаа согтууруулан, хүчинджээ

Админ
2021/02/04

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд багш, сурагчид архидан согтуурч багш нар нь сурагч охидыг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Мандал сумын “Нарны Өртөө” зочид буудалд “үл таних залуучууд манай охиныг хүчиндсэн байж болзошгүй байна” гэх нэгдүгээр сарын 27-ны өдөр ирсэн дуудлагын дагуу Цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгажээ. Тухайн өдөр багш нар нь сурагч охидыг дуудаж, архидан согтууруулж, биеэ хамгаалах чадваргүй болсон хойно нь хүчиндсэн нь тогтоогдож тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна