"Монгол шилтгээн", "Бэрх-Уул" -ын ханш хамгийн их өсөв

Админ
2021/02/04

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 3-нд энгийн арилжаагаар 40 ХК-ийн 826,960,232.52 төгрөгийн үнийн дүн бүхий 6.4 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 25 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Монгол шилтгээн" (MSH+15.00%) болон "Бэрх-Уул" ХК (BEU+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-11.60%) болон "Талх чихэр" ХК (TCK-3.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 24,751 ширхэг нэгж эрхийг нийт 2,701,691 төгрөгөөр арилжив. Мөн өдөр хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаасыг 8 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 21760.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,052,152,589,348.21 төгрөг боллоо.

Эх сурвалж: mse.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна