УОК: Өдөрт 42.000 иргэнээс шинжилгээ авна

Админ
2021/02/04

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан "Цагаан сараар халдвар тархах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэл өндөр байна. Тиймээс Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон хугацаанд компанит ажлаа явуулна. Халдварыг дөрөв дахин бууруулна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй голомт байна. Тархалт идэвхтэй байх хандлага байна. Олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлана. Нэг хаалга, нэг шинжилгээ хийнэ.  Хөл хориойг хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл хөл хорино. Энэ хоногт 420 мянга гаруй айлд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна. Анх удаа хийж байгаа болохоор алдаа, дутагдал гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алдаа гаргахгүй ажиллахыг зорьж, ажиллана. Өдөрт 42 мянган шинжилгээг хийнэ гэж төлөвлөж байна. Шинжилгээний цэгийг 73 цэгт байгуулна. Зарим тохиолдолд хөдөлгөөнт шинжилгээний газрыг ажиллуулна. Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ, зөөврийн ус, түлшний худалдан авалт, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг хүн зөвшөөрсөн цэгээс хүнсний худалдаа хийнэ. Тэр үед QR кодоо заавал уншуулна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүл, ойр дотны хүмүүс л оролцоно. Нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд 07:00-10:00, 17:00-20:00 цагт л явна. Айл хэсэхгүй, гэрээс гарахыг хориглоно. Ахуйн архидалтыг хязгаарлаж, хориглоно. Хяналт тавьж ажиллана. Хүнсний худалдаа хэвийн үргэлжилнэ. Банкны цахим машины үйл ажиллагаа ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүд хэвийн явагдана" гэлээ. Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг маргааш /2021.02.04/ болох Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, баталгаажуулахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна