Монголын үндэсний бөхийн холбоо Сар шинийн уламжлалт барилдааныг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүйгээр зохион байгуулж, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана хэмээж байсан юм.
Гэвч Улсын онцгой комиссын хуралдаанаар Сар шинийн баяраар бөхийн барилдааныг зохион байгуулах шаардлагагүй бөгөөд боломжгүй гэж үзжээ. Нэгэнт хөл хорио тогтоож, сар шинийн баярыг тэмдэглэхгүй, бөхчүүдэд цол олгохгүй учир зохион байгуулах шаардлагагүй хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна