Эрдэнэцогтын зодоон эрчээ авч, прокурорт шилжжээ
Хаалттай хаалганы цаана хамтран амьдрагч, эхнэр, найз бүсгүйгээ удаа дараа зоддог үйлдэл хаа сайгүй бишгүй л гардаг. Бид дасчихсан, эсвэл мартчихдаг болохоор ил гарах нь тийм ч их биш. Харин өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд модель С.Эрдэнэцогтын найз бүсгүй Г.Ганчимэг сошиал хаягтаа найз залуудаа зодуулсан гэх нотлох баримтууд дэлгэж, сенсаци дэгдээв. Төд удалгүй зураг, баримтаа устгасан ч зодуулсан Г.Ганчимэг нөхрөө өмөөрөн тайлбар хийсэн. Тэрээр “Надад гар хүрсэн нь үнэн. Гэхдээ энэ чинь хэдэн сарын өмнөх явдал. Та нар ямар муухай хүмүүс вэ” гэж уйлан ярьсан байдаг.
Гэтэл эл хэрэг эрчээ авч, прокурорт шилжжээ. Учир нь Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст нэгдүгээр сарын 28-ны өдөр С.Эрдэнэцогт хамтран амьдрагч Г-г зодсон гэх дуудлага ирсний дагуу шалгаж, хэрэг үүсгэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.
“Гар хүрч, хоолой багалзуурдсан нь үнэн. Гэхдээ хэдэн сарын өмнөх явдал шүү дээ” гэж хэлсэн Ээгий, Ганаа хоёр худлаа хэлэв үү, эсвэл хэрэг хариуцсан цагдаа худал ярив уу.
Сэтгэгдэл бичигдээгүй байна