31 хүн коронавирусээр халдварлажээ

Админ
2021/02/05

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 2-нд хийсэн PCR шинжилгээгээр  31 хүнээс коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  16 960  хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "Монгол шир" компанитай холбоотой голомт үүссэн. Тус компанийн нэг ажилтны онош хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн. Ингээд тухайн компаний 72 ажилтныг шинжилгээнд хамруулахад 18 тохиолдолд халдвар илэрсэн. Нийслэлийн "Амгалан" амаржих газарт халдварын 2 тохиолдол өглөө үүрээр батлагдлаа. НЭМҮТ-өөс эгзэгтэй цэгийн шинжилгээг 234 хүнд хийхэд 2 хүнээс халдвар илэрсэн. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөө нь төрөх эмэгтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотод шинээр нэлээн томоохон хоёр голомт үүслээ” гэв.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавируст халдварын нийт  1890 тохиолдол болж байна. Үүнээс 1 398 хүн эдгэрээд байгаа бол 479 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч гэртээ гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна