Яруу найрагч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо

Админ
2021/02/05

ТВ5 телевизийн ажилчид болох Г.Батхүү, Д.Дөлгөөн нар өнгөрсөн онд автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэрэгт хамт явсан яруу найрагч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцжээ. Д.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин, онхолдож хүний амь нас хөнөөгөөд байгаа билээ. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлахаар болжээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна