Зургаан дүүргийн 12 хороонд өвчлөл бүртгэгдлээ

Админ
2021/02/05

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16,960 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 31 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлууд өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, тусгаарлагдаж байсан иргэдээс гадна шинээр үүссэн 2 голомттой холбоотой. Улаанбаатар хотод шинээр хоёр голомт үүслээ. “Монгол шир” компанийн нэг ажилтнаас халдвар илэрч хоёрдугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-д хүргэгдэн ирсэн. Тус үйлдвэрийн 72  ажилтнаас шинжилгээ авахад 18 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр 18 хүн 6 дүүргийн 12 хороонд харьяалагдах иргэд байна. Мөн тандалт, судалгаа шинжилгээгээр өнөөдөр үүрээр “Амгалан” амаржих газраас 2 тохиолдол батлагдлаа. Нэг нь тус газрын ажилтан, нөгөө нь төрсөн эх байна гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна