Хад, чулуун дээр нэрээ бичсэн хүмүүсийг хайж олохоор болжээ

Админ
2020/08/24

Сүүлийн жилүүдэд байгалийн үзэсгэлэнт тогтоц газруудад элдэв янзын үг бичин эрээчих явдал утгаа алдаж, хэн дуртай нь хүссэн газартаа өөрийн нэр, элдэв зохисгүй зүйлсийг сараачих нь эрс нэмэгдсэн байна.
''Энэ зун л гэхэд аялж, зугаалж явсан хэд хэдэн иргэд томоохон дурсгалт газрын хад, чулуун дээр юм бичиж, олны шүүмжлэлийг хүлээгээд байсан билээ.
Иймд Экологийн цагдаагийн албанаас байгалийн тусгай хамгаалалттай газар нутаг дахь хад чулуун дээр нэрээ бичиж, зүй бус авирлаж буй иргэдтэй “хатуу тэмцэхээ” мэдэгдсэн байна. Жишээ дурдвал, Баян-Өлгий аймаг дахь улсын тусгай хамгаалалтай газар хад чулуунд нэрээ бичсэн үйлдлийг Экологийн Цагдаагийн алба хаагчид хүлээн авч, өргөдөл гомдлын бүртгэлд оруулан шалгаж эхэлжээ. Иймээс иргэд аялж, зугаалж явахдаа дурсгал болгож үлдээх зорилгоор өөрсдийн нэр ус, он сар өдрөө бичих, өөр бусад бичвэрийг сийлэхгүй байхыг цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна