Коронавирусний халдвараар ихэвчлэн насанд хүрэгчид, өндөр насны хүмүүс өвчилжээ.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийт халдвартай хүмүүсийн насны байдлыг танилцуулсан юм. Хэвтэн эмчлүүлэгчдийн дунд 20 хүртэлх насны 71 хүн байгаагаас 6 нь 9 хүртэлх насны хүүхэд юм. 21-30 насны 82 хүн, 31-50 насны 102 хүн, 51-60 насны 56 хүн, 61-ээс дээш насны 37 хүн байна. Хамгийн өндөр нь 92 настай хүн өчигдөр ХӨСҮТ-д иржээ. 80, 81, 82 настай болон 70-аас дээш настай хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна