Сү.Батболд Монголын ард түмнийг хуурч болох ч Олон улсын шүүхийг хуурч чадах уу ?

Админ
2021/02/05

Монголын нэрийг Сү.Батболд гэдэг хүн хөөтэй хутгаж, олон улсад шившгээ дэлгэж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Оюутолгойн гэрээний хэлэлцээр хийхдээ авлига авсан гэх хэрэг нь Олон улсын шүүхэд очиж, улсаараа цоллуулж байхад өдгөө УИХ-ын гишүүний алба хашдаг Сү.Батболд өөрийгөө өмөөрч, хаацайлан, оффшор дансгүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацуулж сууна. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч оффшорт байгаа мөнгийг оруулж ирнэ гэх сургаар тэрбээр сандарч, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хүртэл огцруулаад амжлаа. Гэсэн ч хэрэг хуучирдаггүй. Төрийн өндөр албан тушаалаа ашиглан авсан авлигаа оффшор бүсэд хадгалуулсан олон баримт байгаа аж. Энэ баримтуудын заримыг нь хүргэе. Олон улсын шүүхэд дуудагдаж  эхэлсэн УИХ-ын гишүүн С.Батболд  нар дэлхийн зургаан  улсад 10 гаруй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг буюу дээрх хөрөнгийг царцаасан талаарх мэдээллүүд гарч эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Батболд  Лондонд 2, Бостонд 1, Москвад 1, Нью-Йоркод  2, Тайландад 5, Гонконгод  2  үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг талаар  хэвлэлүүд дэлгэв. Тайландын Пукет аралд  тансаг зэрэглэлийн Малайвана хотхонд тус бүр 5 сая ам.доллар буюу 14.2 тэрбум  төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгө Пукет аралд тус бүр нь 1,8 сая доллар буюу 5.1 тэрбум  төгрөгийн 3 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэжээ. Түүний эдгээр хөрөнгийг гэхдээ битүүмжлээд байгаа аж. УИХ-ын гишүүн Сү.Батболдын Лондон дахь  өндөр үнэтэй  хөрөнгийг  царцаалаа гэдэг мэдээлэл  2020 оны өмнөхөн   гадны хэвлэлүүдэд гарсан байна. Энэ мэдээлэл нь  “The time” сэтгүүлд нийтлэгдснээр нийтэд ил болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Батболдын 185 фунт стерлинг  Монгол төгрөгөөр  “713 “ тэрбум төгрөгийг  авлигын , мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэж , шалгаж   дуусах хүртэл Английн дээд шүүхээс түүний Лондон дахь  хөрөнгийг битүүмжилжээ. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Засгийн газрын нэхэмжлэлтэй  Сү.Батболд нарт холбогдох хэрэг,  Нью-Иоркийн  дээд шүүх дээр хянагдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, С.Батболдыг   Монгол Улсын  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа  “Эрдэнэт” үйлдвэр, БНСУ-ын дөрвөн компанитай зэсийн  баяжал нийлүүлэх гэрээ байгуулжээ.  Мөн Оюутолгойн  хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг С.Батболд хийж  байх үед оффшор бүсээс их хэмжээний мөнгийг БНСУ-ын дээрх дөрвөн компани руу шилжүүлсэн баримтууд  өнөөдөр дэлгэгдэж ,   Монголын баялгийг гадагшаа зөөж  ашиг олдог БНСУ-ын дөрвөн компани нь  Чён Чү  Ёон , Хак Сёон хэмээх гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын компани буюу тэд УИХ-ын гишүүн С.Батболдтой бизнесийн хамтрагчид байсныг ил болгожээ. Тодруулбал, Оюутолгойн гэрээг байгуулахад  авсан авлигаа  оффшор компаниараа дамжуулан дээрх  БНСУ-ын дөрвөн компанийн данс руу шилжүүлж авдаг байсан  гэх асуудал нийгэмд шуугиан тарьж байна.  Энэ нь түүнийг  Рио тинтогоос авлига авсан гэж  хардах шалтгаан болж, давхар  Монголын Засгийн газар  Рио тинтогоос авлига авсан гэдгийг  дөрвөн улсын шүүх  баталсан талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийсэн байдаг. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдээлэл оргүй зүйл биш гэдэг нь дараах баримтаар баталгаажиж буй. “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлээр С.Батболд нарын 11 хувь хүн, таван хуулийн этгээдийн  эсрэг Нью-Иоркийн  шүүхэд 2020 оны арванэгдүгээр сарын 23-ны өдөр зарга үүсгэжээ. Үүний дараа арванхоёдугаар сарын 18-нд Английн шүүх  С.Батболдын хөрөнгийг ийн битүүмжилсэн байна. Монголын талаас  гадны шүүхэд гомдол гаргахдаа  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн энэхүү захирамжийг  үндэслэжээ. Энэ захирамжинд С.Батболд нарт холбогдох  мөнгө угаасан авлига авсан байж болзошгүй  хэргүүдийг бодитой гэж үзэж  713 тэрбум төгрөгийг  нөхөн төлүүлэх  шүүхийн шийдвэр гарсан байна. Сү.Батболдын балгаар олон улсад ийн Монголын нэр шавартай хутгалдаж байхад гэнэтхэн У.Хүрэлсүхийн Засгийн газар 2021 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихов. Засгийн газар огцрохоос хоёр хоногийн өмнө  буюу нэгдүгээр сарын 19-нд Монголын Засгийн газар Нью-Йоркын шүүхэд гаргасан   нэхэмжлэлээ буцаан татсан. Энэ үйл явдлыг Төрийн Тэргүүн Сү. Батболдтой холбон  тайлбарлаж, түүний бүлэглэл төрийн эргэлт хийх гэж байна хэмээн чуулганы индэр дээрээс хэлж байсан билээ. Тэгвэл шинэ бүрдсэн Засгийн газар Нью-Иоркийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дахин  сэргээхээр болсныг хэллээ. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Энэ нэхэмжлэлийг буцаан татсан улстөрчийг олж илрүүлнэ” гэдгээ зарлаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Сү.Батболд Монголын ард түмнийг хуурч болох ч Олон улсын шүүхийн өмнө хэн нэгнийг өөрийнхөө талд оруулж чадахгүй. Дараах баримтыг хүргэе.
2020.11.18. Англи, Уэльсийн арилжааны хэргийн шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр Нэхэмжлэгч: Нийслэлийн Прокурорын Газрыг төлөөлж   “King and Spaldinng” хуулийн фирм Хариуцагч: Сү.Батболдын  нарын хамаарал бүхий  Британийн Вержинийн арлуудад 2015.01.08- нд байгуулсан  “Лорд лимитед” оффшор компани. Царцаасан хөрөнгө 15.235.500 паунд буюу 59,8 тэрбум   төгрөгтэй тэнцэх   хөрөнгийг аливаа хэлбэрээр Англи, Уэльсээс шилжүүлэх хөдөлгөөн хийх, захиран зарцуулах, эрхлэн удирдах, үнэлгээг бууруулахыг хоригложээ. 2020.11.23. Гонконгийн Дээд шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр Нэхэмжлэгч: Нийслэлийн Прокурорын Газрыг төлөөлж “King and Spaldinng” хуулийн фирм Хариуцагч нь: Сү.Батболдын нарын хамаарал бүхий  “Лорд лимитед” оффшор компани. Дээрх компаниудын  234  сая гонконг доллар буюу 85.5  тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг аливаа хэлбэрээр Гонконгоос шилжүүлэх хөдөлгөөн хийх, захиран зарцуулах, эрхлэн удирдах, үнэлгээг бууруулахыг хоригложээ. Энэ баримтын өмнө УИХ-ын гишүүн С.Батболд гүтгүүлсэн хэмээн ярих нь утгагүй юм. Олон улсын хэд хэдэн шүүх С.Батболдыг нэгэн зэрэг гүтгэх ямар ч боломжгүй гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үедээ Америкийн хууль, шүүхийн салбарын удирдлагуудтай уулзаж оффшор бүсэд байгаа хууль бус хөрөнгийг илрүүлж, Монгол Улс руу татах ажил дээр хамтран ажиллахыг хүсэж, дэмжлэг авах тохиролцоонд хүрсэн байдаг. Тус айлчлалын дараа Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) олон улсын хөтөлбөрт нэгдэх санал Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Энэ бол тухайн улсаас оффшор бүсэд байгаа хөрөнгийг иж бүрэн хэмжээнд тодорхойлж, оффшор бүс дэх хууль бус хөрөнгийг холбогдох улс оронд шилжүүлэх суурь эрх зүй юм. Үүнийг Сү.Батболдын фракцынхан мэдэж буй учраас ийн сандарч, гүтгэлэг хэмээн мэдээлэл түгээж буйг энд зориуд тэмдэглэн хэлэх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: tsahiur.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна