Сар шинийн бөхийн барилдаан болно
Цар тахалтай холбогдуулан цагаан сарын бөхийн барилдааныг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжгүй гэж Улсын онцгой комиссоос мэдэгдсэн. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн бөхийн барилдааныг эрүүл бүс буюу орон нутагт зохион байгуулах санал гаргасан.
Улмаар сар шинийн бөхийн барилдаанд барилдах 128 бөх, жаяг дэгийн баг бусад хүмүүсийг Улаанбаатар хотоос гарах зөвшөөрлийг Нийслэлийн Онцгой комиссын даргаас хүссэн юм. НОК-ийн дарга дээрх хүсэлтийг хүлээн авч зөвшөөрч шийдвэрлэсэн байна. Ингэснээр 17-р жарны хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх удаагаа Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар болж байна .
Сэтгэгдэл бичигдээгүй байна