Монгол Улсын Еөрнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо харилцаа, холбоо мэдээллийн технологийн салбарынхантай өглөөний 07.00 цагаас уулзаж байна. Тэрээр “Цахим шилжилт-Цахим үндэстэн” уриалга гаргаж буйгаа мэдэгдлээ. “Бид замын түгжрэлээс эхлээд эмнэогийн үйлчилгээ, төрийн бүх үйл ажиллагаанд илүү оновчтой системийг хэрэглэж болохгүй гэж. Энэ мэтээр олон асуудлыг цахимаар шийдэх боломжтой буй”-г онцлов.
Идэвхитэй амьдралын хэв маягт шилжихэд технологийн шинэчлэл чухал. Төрийн үйлчилгээг яаж шат дамжлаггүй, хүнд сурталгүй, уялдаа холбоотой, хүнээс хамааралгүй болгох вэ. Эмнэлэгт хэвтэхийн тулд хүнтэй уулздаггүй, газрын асуудал хөөцөлдөхийн тулд хүнтэй уулздаггүй болох хэмнэл рүү шилжих. Ингэж чадвал төрийн хүнд суртал буурна, орон тооны давхардал арилна” гэлээ.
Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй байна.Тэрээр, “Өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Төрийн албан хаагч болон иргэдийг цахим системтэй харьцахад нь туслах E-Mongolia Academy-г байгуулна” гэдгээ мэдэгдлээ.
Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал.
Хаврын чуулганаар "Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль"-ийг өргөн барьж батална. Цахим шилжилтэд манлайлан оролцож буй банк, үүрэн телефоны операторуудад баярлаж буйгаа илэрхийлэв.
Эдийн засаг амаргүй, хүмүүсийн өдөр тутмын хэв маяг амаргүй байна. Гэхдээ бид шалтаг тоочоод бууж өгч болохгүй. Нэгдмэл байх ёстой. Ирэх долоо хоногт цар тахлыг хэрхэн туулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргаж, батална. Энэ удаад эрүүл мэнд талаас нь бус эдийн засаг талаасаа хэрхэн даван туулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргах болно. Бид хэрхэн амьдралын шинэ хэв маягт орох вэ, зайгаа бариад яаж ажиллах вэ гэдэг талаас нь судалж байна. Математик тооцооллоор долдугаар сарын 11 хүртэл 2-3 удаагийн хөл хорио тавина. Шинэ энгийн, идэвхтэй амьдралд шилжихэд технологийн салбар их чухал юм. Төрийн үйлчилгээг яаж хүнд сурталгүй, шат дамжлаггүй, уялдаатай болгох вэ гэдгийн шийдэл бол ердөө л цахим. Энэ шилжилтийг хийх хэрэгтэй" хэмээн тодотголоо.
Хязгаарлалт хийлээ гэхэд хугацааг урьдчилж, зарлах боломжийг судалж байна. Үүнд төлөвлөөд бизнес эрхлэгчид ажлаа зохицуулна гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна