“AstraZeneca” компани коронавирусын эсрэг вакцинаа Япон улсад бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

Админ
2021/02/06

Их Британи, Шведийн “AstraZeneca” компани Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамд вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгчээ.

Тийнхүү Япон улсад вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ хоёр компани өгөөд байна. Тус улсын Эрүүл мэндийн яам “Pfizer” компанийн вакциныг 2 дугаар сарын15-нд бүртгэж магадгүй байна.

Японы Засгийн газар 65-аас дээш насны хүмүүсийг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн коронавирусын вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. Эрх баригчид вакциныг иргэддээ үнэ төлбөргүй хийх тусгай хуулийг оны эцсээр баталсан юм.

Японд дархлаажуулалт үе шаттайгаар хийгдэнэ. Эхний ээлжинд өвчтөнүүдтэй харилцаж буй эмнэлгийн болон нийгмийн 4 сая орчим ажилтан вакцинжуулалтад хамрагдах бол удалгүй 65-аас дээш насны 36 сая орчим хүнийг дархлаажуулах аж. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах кампанит ажлыг явуулж, үлдсэн хүмүүсийг вакцинжуулах ажил тавдугаар сард эхлэх аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна