Баянзүрх дүүрэг дэх шинжилгээний төвүүд маргааш зөвхөн орон нутгийн иргэдээс шинжилгээ авна

Админ
2021/02/06

Баянзүрх дүүргийн байнгын ажиллагаатай шинжилгээний таван маргааш буюу хоёрдугаар сарын 6-ны бямба гарагт зөвхөн Завхан, Говьсүмбэр, Баян-Өлгий, Дорноговь, Булган аймгийн иргэдээс шинжилгээ авахаар болжээ. Шинжилгээний цэгүүд 09-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд
  • Булган аймгийн иргэд 133-р сургууль дээр ажиллаж буй шинжилгээ авах цэгт,
  • Завхан, Говьсүмбэр аймгийн иргэд 48-р сургууль дээр ажиллаж буй шинжилгээ авах цэгт,
  • Баян-Өлгий аймгийн иргэд 142-р сургууль дээр ажиллаж буй шинжилгээ авах цэгт,
  • Дорноговь аймгийн иргэд 54-р сургууль дээр ажиллаж буй шинжилгээ авах цэгт,
  • Булган аймгийн иргэд 69-р сургууль дээр ажиллаж буй шинжилгээ авах цэгт тус тус шинжилгээ өгөх юм байна.
Бусад аймгийн иргэд хуваарийн дагуу бусад дүүргүүдийн шинжилгээ авах цэгт шинжилгээ өгнө гэдгийг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ. Хоёрдугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотойгоор энэ сарын 5-9-ний хооронд орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зохион байгуулж буй тул шинжилгээ авах үйл ажиллагааг ийн зохион байгуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна