Одоогийн байдлаар, 527 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд нэг, хүнд таван хүн байна.
Сүүлийн үед халдварын тархалт тэлж байна. “Монгол Шир” компанитай холбоотой 47 тохиолдол байхад 22 нь ажилчид байна, гутлын цехийн зургаан ажилчин халдвар авахад ойрын хавьтал нь 31, ББСБ-ын долоон хүнтэй улбаатай 42 хүн халдвар авсан, “Х Апартмент”-ын 3-4 хүн халдвар авсан байхад цааш нь 13 хүн өвчилсөн. “Амгалан” амаржих газарт долоон тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь ээж, бусад нь эмч, эмнэлгийн ажилтнууд байна. Тиймээс тус амаржих газрын үйл ажиллагааг зогсоох эрэмблэн ангилалт хийхэд халдвар гарсан тул дахин эрэмблэн ангилалт хийж, зарим ээжүүдийг гэрт нь гаргасан.
Сэтгэгдэл бичигдээгүй байна