Д.Нарангэрэл: Хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаал халдвар нэмэгдэх эрсдэл болсон

Админ
2021/02/07

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрээр "Хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаал цуглаан халдвар нэмэгдэх эрсдэл болсон. Тиймээс иргэд хөдөлгөөний хязгаарлалтаа хийж, нэгнийдээ зочлохгүй байхыг зөвлөж байна. Мөн ажлын газар, гэр бүлийнхээ хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Хүмүүсийн хоорондын харилцааг цөөн байлгаж байж энэ өвчнийг даван гарна. Гэхдээ манай улсад хөдөлгөөний хязгаарлалт муу байгаа учраас цаашдаа 3, 4-дүгээр сард халдварын тоо нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхээ болих тархвар зүйн судалгаа байна" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна