Эрдэмтэд наран цэцгийн үр шиг хэмжээтэй гүрвэл илрүүлжээ

Админ
2021/02/07

Эрдэмтэд Мадагаскар арлаас наран цэцгийн үр шиг хэмжээтэй хамелеон гүрвэл илрүүлсэн нь дэлхийн хамгийн жижиг хэвлээр явагч байж магадгүй аж. Герман Мадагаскар улсуудын хамтарсан баг эр, эм хоёр гүрвэл илрүүлсэн ба "Brookesia nana" гэж нэрлэжээ. Эдгээр нано хамелеоны их биеийн урт 13.5 мм бөгөөд одоогоор мэдэгдэж буй 11500 төрлийн хэвлээр явагчдаас хамгийн жижиг нь юм. Эр гүрвэлийн сүүлний үзүүрээс хамар хүртэлх хэмжээ нь 22 мм бол эм нь 29 мм урттай. Одоогоор уг төрөл зүйлийн өөр гүрвэлийг олоогүй байгаа бөгөөд хамгийн ойрын төрөл зүйл нь 2012 онд илрүүлсэн "Brookesia micra" юм. Ийм жижиг төрлийн гүрвэлийн амьдрах орчин маш бага хэмжээтэй ба хамгаалалтад аваад удаагүй байгаа газраас олдсон тул цаашид өсөж үржих боломжтой гэж үзжээ. Эх сурвалж: TheGuardian


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна