Согтууруулах ундаа хэрэглэсэн сагсчин Т.Их-Уул Х.Цогтсайханы аминд хүрч, өөрөө 15 давхраас үсэрчээ

Админ
2021/02/08

Өнгөрсөн шөнө сагсан бөмбөгийн тамирчид нэгнийхээ аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарсан байна.
Тодруулбал,  БЗД-ийн 25 дугаар хороонд байрлах нэгэн хотхонд өнгөрсөн шөнийн 02.00 цагийн үед иргэн У-гийн гэрт  уг хэрэг гарсан байна.  Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул нь Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайханыг хутгалж хөнөөгөөд өөрөө 15 давхраас үсэрч амиа алдсан байна. Ийнхүү хоёр спортын салбарт од болон гялалзаж явсан хоёр залуу харамсалтайгаар амиа алдлаа. Гэрт нь жигшүүрт хэрэг гарсан У гэх эмэгтэй нь олны танил дуучны төрсөн дүүгийнх байсан бөгөөд  хардалтын маргаанаас үүдэлтэй хэрэг гарсан байж болзошгүй байгаа аж. Ямартай ч олноороо цугларч архидан согтуурсаны улмаас харамсалтайгаар хоёр хүний аминд үрэгдсэн хэрэг энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна