Талбай дээр 34 настай эрэгтэй хүн өөр дээрээ бензин асгаж шатаж нас барлаа
Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг дөнгөж сая гарлаа.
Хэдийгээр ойролцоо явсан иргэд галыг унтраасан ч эмнэлгийн тусламж ирэхэд тухайн иргэн амь насаа алдсан байжээ. Талийгаач нь 1987 оны 34 насны эрэгтэй байсан бөгөөд юуны учир өөрийгөө галдан шатаасан нь одоогоор тодорхойгүй байна.
Хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна