Элон Маск 9 сартай X Æ A-Xii хүүгийнхээ зургийг нийтэд харууллаа

Админ
2021/02/09

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Элон Маск, Канадын дуучин, ая зохиогч Граймс нар хүүтэй болсон билээ. Алдарт хос хоёр хүүдээ X Æ A-12 гэх өвөрмөц нэр өгсөн нь нэг хэсэгтээ шуугиан тарьж, олон нийтийн цахим сүлжээнд ярианы сэдэв болсон. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд тэд 9 сартай хүүгийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд хуваалцжээ. Граймс хүүгээ тэвэрсэн зургаа инстаграмдаа оруулсан. Тэд хүүгээ X гэж өхөөрдөж дууддаг гэнэ. Харин Элон Маск хүүтэйгээ авахуулсан зургаа твиттерт оруулж, The Second Last Kingdom гэсэн тайлбар оруулжээ. Учир нь, Граймс өөрийнхөө үзэх дуртай The Second Last Kingdom цувралаас санаа авч хүүгийнхээ үсийг зассан нь энэ аж. Дашрамд дурдахад, тэд анх хүүдээ X Æ A-12 гэж нэр өгсөн ч төрсний гэрчилгээ дээр нь бичихдээ ялимгүй өөрчилж, X AE A-Xii болгожээ. Хүүгийн нэрний утгыг тайлбарлавал: X - үл мэдэгдэх хувьсагч (математикийн тэгшитгэлийн) Æ - AI буюу хиймэл оюун ухаан хэмээх үгийн товчлол A-12 - тэдний дуртай SR-17 нисэх онгоцны анхны загвар A - Граймсын дуртай дуу болох Archangel-ийн эхний үсэг гэсэн бол Маск АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) хэрэгжүүлж байсан Archangel төслөөс улбаатай гэжээ. Эх сурвалж: People Холбоотой мэдээлэл: Элон Маск, Граймс нар хүүгийнхээ нэрний утгыг ингэж тайлбарлажээ Элон Маск хүүгийнхээ нэрийг дуудаж үзүүлэв


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна