ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨМӨР ЗАМД АЖИЛЛААД ЦАЛИНГАА АВЧ ЧАДААГҮЙ ЗАЛУУ ӨӨРИЙГӨӨ ШАТААН АМИА ЕГҮҮТГЭЛЭЭ

Админ
2021/02/09

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар Таван толгой – Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг төмөр замыг Эрдэнэс таван толгой ордын нүүрсний орлогоос олсон 750 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын компаниудын хүчээр барьж байгаа энэхүү төмөр замын ажилд оролцсон 34 настай Э.Энхмөнх хэмээх залуу өнөөдөр Сүхбаатарын талба дээр өөрийнхөө дээр шатахуун асган өөрийгөө шатаасан аймшигт хэрэг гарлаа.
Дөнгөж 34-хөн настай Э.Энхмөнх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон бөгөөд цалин хөлсөө авч чадахгүй бухимдалтай байжээ. Тэрээр төмөр замын цалингаа өгдөггүй, олон хүнийг хохироож байгаа хэрнээ сонгуулийн шоу хийж, төрийн одон медаль тарааж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг эсэргүүцэн, шагнал авч баярлаж байгаа хүмүүсийн дэргэд өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Харамсалтай нь түргэн тусламжийн эмч нарыг ирэхэд 34 настай залуу аль хэдийнээ нас барсан байжээ.
эх сурвалж: facebook: Gur Aragchaa


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна