"CJS" эмнэлэг, Элизабет хотхонд шинэ голомт үүслээ

Админ
2021/02/10

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд шинээр коронавируст халдварын хоёр голомт үүсчээ. Тодруулбал, “Элизавет” хотхонд дөрөв, "Си Жи Эс" хувийн эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, нийслэлд коронавируст халдварын 13 голомт өндөр идэвхтэй байгаа бөгөөд “Монгол шир” ХК, СБД-ийн гутлын цех, Банк бус санхүүгийн байгууллага, СХД-ийн худалдааны төв, Микс пиццатай холбоотой голомт үргэлжилж байгаа аж.

Сүүлийн үед гэр бүлийн хүрээнээс гадна аж ахуйн нэгж, хамт олны дотор халдвар голомтлон  гарах хандлага ажиглагдаж байгаа тул албан байгууллагууд ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, ажилчдынхаа тоог сийрэгжүүлэх буюу гуравны нэгийг ажиллуулах, агаар сэлгэлт хийх, ажилчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүй, дархлааг дэмжих шаардлагатайг санууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна