Д.ДӨЛГӨӨН: 9 НАСНААСАА БИЗНЕС ХИЙЖ 15 НАСАНДАА ӨӨРИЙН БРЕНДИЙГ ГАРГАСАН.

Админ
2021/02/10

-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө товч танилцуулаач? -Сайн байна уу? Намайг Дөлгөөн гэдэг. Би 15 настай. 23-р сургуулийн 10Г ангид суралцдаг. -9 наснаасаа эхлүүлсэн бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй яриач? -Би 9 настайдаа резинээр зүүлт, бөгж, бугуйвч гэх мэт зүйлс өөрийн сонирхлоороо хийж эхэлсэн. 12 настайдаа буюу 7-р ангиасаа яг гар урлал гэх нарийн зүйлсийг өөрөө бие даан хийж эхлэхэд гэрийнхэн маань маш их дэмжлэг өгөн Melody.Mongolia гэсэн Instagram хуудас нээн өөрийн жижиг бизнесээ эхлүүлсэн. Үүндээ 10 гаруй нэр төрлийн барааг өөрөө урлан худалдаалж байсан бөгөөд ээмэг, зүүлт, охидын толгойн гоёл гэх мэт зүйлсээс гадна 1-5насны охидод тохиромжтой тютю юбка урлаж байсан. -Гэр бүлийнхэн нь их бахархдаг байхдаа. Хэдэн настайгаасаа эхлээд гэр бүлийнхнээсээ мөнгө аваагүй вэ? Анх 12 настайдаа гар урлал хийж эхлэхэд ааваасаа бага зэрэг туслалцаа авч эхэлж байсан. Тэгээд өөрөө мөнгө олоод хэрэгцээтэй үедээ ашиглаад давхар мөнгөө маш сайн цуглуулдаг байсан бөгөөд цуглуулсан мөнгөн дээрээ эгчээсээ бага зэрэг хөрөнгө оруулалт аван дахиад шинэ бизнес эхлүүлсэн байгаа. Их хэмжээний мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулдаггүй учир эцэг эхээсээ мөнгө авахаа болиод 2-3жил болж байна. -Шинэ бизнесийнхээ талаар хуваалцаач? -Хөл хорионы үед цагийг зөв зохистой өнгөрүүлэхийн тулд өөрийнхөө бага наснаасаа мөрөөдөж ирсэн бяцхан мөрөөдлийг биелүүлэхийн тулд маш их судалгаа хийн өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Хөмсөг сормуусны ургалтыг маш сайн дэмждэг тэжээлийг хамгийн эхэнд гаргасан бөгөөд уруул арчилгаа болон lipgloss-ууд тун удахгүй худалдаанд гарч эхэлнэ. Нээгдээд удаагүй байгаа ч гэсэн маш олон хэрэглэгчтэй болж эхэлсэн. Бүтээгдэхүүнээ dulguun.beauty гээд instagram болон facebook хаягаар худалдаалдаг. -15 насандаа өөрийн нэрээр гоо сайхны бренд гаргаад мундаг юмаа. Бүтээгдэхүүнээ гаргахад хамгийн хэцүү нь юу байсан бэ? -Нэр л их хэцүү байсан даа хэхэ. Би маш их нэр судалж үзсэн. Нэрээ сонгоод нэрүүдээр нь хайлт хийсэн ч өөр оронд эсвэл Монголд гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг гэж гарч ирсэн. Тиймээс дахин давтагдашгүй нэр өгөхийг хүссэн учраас өөрийнхөө нэрээр dulguun beauty гэж нэрлэсэн. Үүнийгээ илүү өргөжүүлэн авч явах бодолтой байгаа. -Анх гар урлалыг хэрхэн сурч байсан бэ? -9 настайдаа гар урлалыг youtube-ээс үзэн сурсан бөгөөд 12 настайдаа өөрөө бие даан гар урлалаа хийж сурсан. Материал аваад өөрөө хийж үзээд чанартай болсных нь дараа худалдаанд гаргадаг байсан. [caption id="attachment_16789" align="aligncenter" width="480"] 9 настайдаа хийж байсан.[/caption] [caption id="attachment_16791" align="aligncenter" width="480"] 12 настайдаа хийж байсан.[/caption] -Цуглуулсан мөнгөөрөө юу хийх вэ? Цаашдын зорилгоосоо хуваалцаач Цуглуулсан мөнгөө хэрэггүй зүйлд үрэхгүй цуглуулсаар байна. Тэгээд ирээдүйн бүр том бизнест өөр хүнээс хөрөнгө оруулалт авахгүйгээр цуглуулсан мөнгөө эргэлдүүлэн илүү том амжилтанд хүрнэ гэж боддог. -Ярилцлагынхаа төгсгөлд хэлэх зүйл байна уу? Үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд цаг минут тутамд өөрийнхөө амжилтын төлөө нэг алхам урагшлаарай.Боломжгүй зүйл гэж байхгүй алдсан ч оносон ч хийж чадна гэж бодож байвал хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Бүтээгч хүн бусдыг дийлэх гэсэндээ бус харин өөрийн хүсэлдээ хөтлөгдөн бүтээдэг. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна