Маргааш Токио руу нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна

Админ
2021/02/10

Японы Токио хот руу маргааш буюу энэ сарын 10-нд тусгай нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авах юм.

Токио-Улаанбаатар чиглэлийн "ОМ 502" тусгай онгоц энэ сарын 10-ны 15.40 цагт "Нарита" олон улсын нисэх буудлаас хөөрнө. Нислэгийн бүртгэл "Нарита" олон улсын нисэх буудлаас терминал "№2"-ийн 3 давхрын “Q” каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, УОК-оос гадаадаас иргэдээ татан авахаар 5 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэхүү нислэг бол хоёр дахь удаагийн нислэг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна