Монгол - Японы тоглолт Чиба хотод болно

Админ
2021/02/10

"Катар - 2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны "F" хэсгийн долоо дахь тоглолтыг манай улс эх орондоо Япон улсын шигшээ багийг хүлээн авч хийх байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой Комисс болон Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгчээ. Улмаар тус тоглолт Япон улсын Чиба хотын 20 мянган хүний суудалтай Фукуда Дэнши Арена-д болохоор болжээ. Тус тоглолтын өмнө манай улсын шигшээ баг гуравдугаар сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон хэсгийн зургаа дахь тоглолтоо хийх учиртай. Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна