Япон улсад коронавирусын эсрэг вакцинжуулалт ирэх долоо хоногоос эхэлнэ

Админ
2021/02/11

Япон улсын эрх баригчид иргэдээ ирэх долоо хоногоос коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамруулж эхлэх шийдвэрийг гаргажээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдэв. “Вакцинжуулалтыг ирэх долоо хоногийн дундуур эхлүүлнэ" хэмээн тэрбээр хэлсэн байна.

Япон улсад вакцинжуулалтыг хэд хэдэн үе шаттайгаар явуулахыг зорьж байна. Эхний ээлжинд өвчтөнүүдтэй харилцаж буй эмнэлгийн болон нийгмийн 4 сая орчим ажилтан вакцинжуулалтад хамрагдах бол удалгүй 65-аас дээш насны 36 сая орчим хүнийг дархлаажуулах аж. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах кампанит ажлыг явуулж, үлдсэн хүмүүсийг вакцинжуулах ажил тавдугаар сард эхэлнэ.

“Pfizer” компанийн вакцинаас гадна Японы эрх баригчид Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Pfizer”, “Moderna” компаниудтай коронавирусын вакцин худалдан авах гэрээ байгуулсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна