Ш.Анхмаа дэд сайдын суудлаасаа татгалзав
Толгой дараалсан томилгоо, сэлгээн дунд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа уламжлав. Уг нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бусдаасаа илүүрхэн, ажлыг шожигнуулдаг байсан ч сууриасаа л асуудалтай байсаар ирсэн Эрүүл мэндийн яамны албанд томилогдоод жилийн ч нүүр үзсэнгүй. Нийгмийн хамгийн их эмзэг, эрэлттэй, үнэ цэнэтэй салбар бол эрүүл мэнд, боловсролынх байдаг. Гэвч төрийн асуудал нь хамгийн ээдрээтэй нв энэ хоёр салбар. Олон ч хүн холио, сэлгээ хийж, тэр хэрээр салбарын реформ нэг алхам урагшилсаар байдаг. Хүнд хэцүү байгаа энэ цаг үед халаа, сэлгээний томилгоо одоо хүртэл дуусаагүй хэвээр.
Ш.Анхмаа “Эмнести интернэшнл” байгууллагад жирийн гишүүнээс Удирдах зөвлөлийн гишүүн болтлоо 10 гаруй жил ажилласан туршлагатай, Швейцарийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байсан, багш, эрхзүйч мэргэжилтэй бүсгүй бий. Намын нэгэн өнгөлөг кадр, шаггүй ажил хэрэгч бүсгүй ийн дэд сайдынхаа суудлаас татгалзахад хүрэв ээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна