Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагт зогсооно

Админ
2021/02/11

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийн хүсэлтийг үндэслэн буцаах ажил үргэлжилж байна. Тодруулбал, харьяа аймгийнхаа Онцгой комисст бүртгүүлсэн болон коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан иргэдийг нийслэлээс гаргаж байгаа юм. Харин маргаашаас эхлэн Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох тул нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагт зогсоох болохыг ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна