Л.Наранбаатар: Х.Баттулга ард түмнээсээ 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлсан

Админ
2021/02/11

Уул уурхайн инженер-эдийн засагч, Австрали-Азийн уул уурхай, металлургийн институт (AusIMM)-ын гишүүн Л.Наранбаатар өнөөдөр /2021.02.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Одоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг – Гашуун сухайтын төмөр замыг барихаар болж 2013 онд энэ замыг барьж дуусган хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан. Гэвч тухайн үед УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга үүнийг эсэргүүцэж, “хятадууд шууд Монгол руу дайрч орж ирэх аюултай” гэх мэтээр суртал ухуулга хийсээр төмөр замын ажлыг зогсоосон юм. Хэрвээ Х.Баттулга энэ ажлыг зогсоогоогүй бол Монголчууд бид өнөөдөр төмөр замын нөлөөгөөр 10 тэрбум ам доллар олох байсан" гэж мэдэгдлээ. Өнгөрсөн 2013-2018 оны хооронд Гашууун сухайтын нүүрсний тээврийн замд 50 хүн амь насаа алдаж, осол аваарын уршгаар жилдзэ 1500 гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарсан аж. Эрдэнэс Тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа. Хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байлаа. Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч,  нөөц ашигласны болон  бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байлаа. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг  2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байлаа.  Товчоор хэлэх юм бол Эрдэнэс тавантолгойн компани төмөр замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад  10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байсан гэлээ. ТӨМӨР ЗАМАА ТАВЬСАН БОЛ ӨРХ БҮРТ 32 САЯ ТӨГРӨГ ӨГӨХ БОЛОМЖ БҮРДЭХ БАЙСАН Монгол Улс нүүрс тээвэрлэх төмөр замтай болохыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж, УИХ-ын даргад хүртэл захидал бичиж байсан хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Х.Баттулга. Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг өгье хэмээн уриалж байгаа. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн тухайн үед төмөр замын ажлыг гацаагаагүй байсан бол нэг өрхөд 1 сая бус 32 сая төгрөг өгөх боломжтой байсан гэв. Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох боломжтой байсан талаар тэрбээр дараах судалгааг гаргажээ. Үүнд:
  • Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянган өрх амьдардаг. Тэгвэл утаа, тортог, тоос шороо, ундны усны хомсдол дунд амьдарч байгаа 250 мянган өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой байлаа. Айл бүрт нэг мкв-т нь 1.750 000 төгрөгийн үнэтэй  70 мкв орон сууцанд үнэ төлбөргүй оруулах хэмжээний мөнгө алдагдсан бболомж болон алга болжээ.
14 000 мянган цэцэрлэг барих мөнгө салхинд хийсчээ
  • Монгол Улс 2020 онд нийтдээ 50 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж түүхэндээ боловсролын салбарт хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тэгвэл Төмөр замын нөлөөгөөр орж ирэх байсан 10 тэрбум доллароор 14 000 хүүхдийн цэцэрлэг барих боломжтой байв.
100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах төлбөр
  • Боловсрол бол бидний ирээдүй гэж манай улс төрчид тунхаглан зарладаг. Тэгвэл төмөр зам бариад 10 тэрбум ам доллар ороод ирсэн бол энэ мөнгөөр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа 100 000 залуучуудыг дэлхийн топ гэгдэг Стэнфорд , Харвард, Кембриж, Оксфордийн их дээд сургуульд сургах боломжтой байв.
2 сая 200 мянган иргэн бүр  1 883 503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байв
  • Өнгөрсөн жилээс эхлэн Монголчууд Эрдэс таван толгой хувьцааны ноогдол ашиг хүртэж эхлээд байгаа. Нэг хүнд  90 000 төгрөгийн ноогдол ашиг олгогдож, эх орны хичиш хэмээн Монголчууд баярласан. Хэрвээ төмөр зам тавигдсан байсан бол хувцаа эзэмшигч 2 сая 200 мянган хүн тус бүр 1 883 503 төгрөгийн хувьцаа хүртэх байжээ.
  МОНГОЛ УЛС ТӨМӨР ЗАМГҮЙ УЧРААС УУРХАЙН АМНЫ НӨХЦЛӨӨР БУЮУ 1 ТОНН НҮҮРСИЙГ 55-ХАН ДОЛЛАРООР  БНХАУ-Д  БОРЛУУЛЖ БАЙНА ОХУ 2030 он гэхэд дэлхийд нүүрсний экспортоороо тэргүүлж, газрын тос, байгалийн хийнээс хэт хамаарал бүхий эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд Кузбассразрезугол”, “Евраз”, “Северсталь”, “Мечел”, “Сибуглемет”, “Якутуголь”,ВГК, “Белон”, “Колмар” зэрэг компаниуд юм. “Мечел” компани жилд 27 сая, “Колмар” 20 сая, ВГК нь 10 сая тус тус тонн нүүрс олборлох төслүүдийг хэрэгжүүлж, Ази-Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань, Вьетнамын зах зээлд Алс Дорнодын боомтоор экспортлох боломжтой болж, үйлдвэр, дэд бүтцээ барьсан. Дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний хамгийн багадаа 78-155 ам доллароор зарагдаж байна.  Гэтэл Монгол Улс төмөр замгүй учраас уурхайн амны нөхцлөөр буюу 1 тонн нүүрсийг 55-хан доллароор  БНХАУ-д  борлуулж байна гэлээ. Мөн тэрбээр "Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг 2012онд 689.8 сая  доллароор барихаар ажлаа эхлүүлээд байсан. Гэвч тус компанийн төмөр замын ажлыг зогсоож, Голомтын Баясгалан 1.3 тэрбум доллароор барьж байгаа. Гэхдээ ямар ч тендер зарлаагүй. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын асуудлыг улсын нууцад оруулан Голомт банкныхан төмөр зам барьж байна. Мөн үүний зэрэгцээ 2013 оноос хойш “Энержи Ресурс”, “Таван толгой”, “жижиг “ хэмээн нэрлэгддэг орон нутгийн өмчит Таван толгой, “Эрдэнэс Таван толгой” гэсэн дөрвөн том уурхай нийтдээ 115,3 сая тонн нүүрсийг  автозамаар зөөж борлуулжээ. Дэээрх компаниуд нүүрсээ машинаар зөөх зардалд 3.5 тэрбум доллар зарцуулсан байна. Гашуун сухайтын чиглэлд 12-14 мянган жолооч ажилладаг. Тэдний наян хувь нь хятад компаниудын нүүрсний машиыг барьж амьдрал ахуйгаа залгуулдаг. Тэгвэл Тавантолгойн бзлэг ордын нүүрсийг машинаар зөөвөрлөхөд зарцуулсан 3.5 тэрбум ам долларын 2.5 тэрбум нь хятад эзэнтэй нүүрс тээврийн компанийн эздийн ашиг болон тэдний халаас руу орсон байна" гэлээ. Эцэст нь "төмөр зам барих асуудлыг хойшлуулж, Энержи Ресурс компани Ухаа худаг–Гашуун сухайтын төмөр замын ажлыг зогсоож, ОХУ, Хятадад тун ашигтай шийдвэр гаргуулсныхаа төлөө Х.Баттулга МУ-ын Ерөнхийлөгч болсон. Төмөр замын төслүүдийг улсын нууцад оруулсан. Төмөр замтай холбоотой төслүүдээс одооч тэр их хэмжээний ашиг олж байгаа. Х.Баттулга ард түмнээсээ 10 тэрбум доллар олох боломжийг хулгайлсан. Хамгийн олон хохирогчтой, хамгийн том луйварыг Х.Баттулга үйлдсэн.  Монголчууд төмөр замгүй үлдсэн. 10 тэрбум ам доллараа алдсан. Монголчууд ядуу үлдсэн. Монгол ялаагүй, ялагдсан" гэж тодотголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна