МАН С.МӨНХЧУЛУУНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙГ СЭРГЭЭЖ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАВ

Админ
2021/02/11

Цагтаа шадар сайд С.Амарсайхантай хотын даргын суудлын төлөө заалнаас дэвшиж, үүнийхээ хариуд намаасаа хөөгдсөн, УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшиж байсан С.Мөнхчулууныг Монгол Ардын Нам эргэн намдаа нэгдэхийг хүсэж буцаан элсүүлж чаджээ.

С.Мөнхчулууны хувьд ХБНГУ-д боловсрол эзэмшсэн. МАН-ын залуу боловсон хүчнүүдийг нэг.

Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодруулах үед "Хэрэв МАН намайг буцаан дуудаж элсүүлж нэр дэвшүүлэх юм бол надад татгалзах зүйл байхгүй" гэж хэлж байсан юм.

    Түүнийг зарим улс төрчид Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвших эсхүл Хотын орлогч болох боломжтой хүмүүсийн нэг хэмээн үзэж байна. Ямартай ч түүнийг чулуудсан нам эргэн элсүүлж улс төрийн хүрээнд дайсагналаа зогсоож эв найртайгаар урагшлахаар шийдсэн гэдэг нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нүүдлээс харагдаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна