“Тусгай үйлчилгээ”-нд 180 автобус зорчигч тээвэрлэж байна

Админ
2021/02/13

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнөөдөр (2021.02.12) “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман  аж ахуйн нэгжийн 180 автобус үйлчилгээнд гарсан байна. Өглөөний 05:30-09:30 цагийн хооронд 3951 зорчигч тээвэрлэжээ. Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явуулын шинжилгээнд 50 автобус, инженерийн байгууллагуудын захиалгат тээвэрлэлтэд 68 тээврийн хэрэгсэл, ЭМЯ-ны хүсэлтээр 20 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаад байгаа юм. Үйлчилгээнд гарч буй автобусуудад бааз дээр нь мэргэжлийн байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотын таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 16 байршилд хяналт шалгалт хийн ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна