Мьянмарын цэргийн хүчнийхэн 23 мянган хоригдолд өршөөл үзүүлжээ

Админ
2021/02/13

Төрийн эргэлтээр Засгийн эрхэнд гарсан Мьянмарын цэргийн хүчнийхэн өнөөдөр 23 мянган хоригдолд өршөөл үзүүлж байгаа тухайгаа мэдэгдлээ. Үндсэн хуульд заасны дагуу Төрийн захиргааны зөвлөл 23314 хоригдолд өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ. Үүний 55 нь гадаадын иргэн гэдгийг орон нутгийн хэвлэлүүд онцоллоо. Гэхдээ дээрх шийдвэр 2021 оны 1-р сарын 31-нийг хүртэл хөнгөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл сонссон хоригдлуудад хамааралтай юм байна. Харин онц хүнд гэмт хэрэг үйлдэж, насаараа хоригдох эсвэл цаазын ял сонссон хүмүүст өршөөл үзүүлэх боломжгүй ч зохих хэмжээний өршөөл үзүүлэх юм байна. Тухайлбал цаазаар авах ял сонссон хүний зүйл ангийг бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх, бүх насаараа хоригдох ял сонссон хүний ялыг 40 жилийн хорих ялаар сольж байгаа юм. Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна