МҮОНРТ-ээр сар шинийн баярын өдрүүдэд “Сэтгэлд хоногшсон дуунууд” концерт шууд дамжуулагдан хүрсэн. Харин энэхүү нэвтрүүлгийн сул дүрсүүд бүгд өөрсдийн хийсэн зураг авалт биш харин Youtube ашиглаж Монголын олон олон залуусын хийсэн уран бүтээлийг ямарч оюуны өмчийн эрхгүй, зөвшөөрөлгүйгээр ашиглаж. Арга ч үгүй биз. Өмнө нь томилогдсон захирал Дэмбэрэл хүртэл дэмбэрэлтэж Ерөнхийлөгчийг 610 студид урьж өөрсдийн зураглаачаар биш Hero энтертайнментийн мэргэжлийн багаар нэвтрүүлгээ бичүүлж цацсанаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Энэ бүх алдаа дутагдлуудыг харахаар МҮОНРТ хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн доройтолд орсон хулгайч нарын үүр ч юм шиг.Гэтэл энэ байгууллага яаж ингэж менежментийн доройтолд орж чадав?
Угтаа бол МҮОНРТ Монголын хамгийн чадварлаг оператор, сэтгүүлч, найруулагчдаас бүрдсэн байх ёстой. Гэтэл байгаа царай нь энэ.
Тун удахгүй МҮОНРТ-ийн захирлын сунгаа эхэлнэ. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар намын тавиулууд очдог газар ч юм шиг эсхүл ПИ АР-чидын очдог газар ч юм шиг. Гэхдээ хэн ч очсон бай эхний ээлжинд МҮОНРТ-д бугшсан идээ бээрийг сайн шахаж, чадварлаг залуусаар багаа бүрдүүлж, аль болох хулгай хийхгүй ажиллавал сайхансан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна