“Нийт иргэдийг вакцинжуулах хэмжээний хөргөгч, гүн хөлдөөгчийг бэлтгэжээ”

Админ
2021/02/14

Монгол Улсын иргэдийг вакцинжуулах хэмжээнд хөргөгч, гүн хөлдөөгчийг хадгалах боломж ХӨСҮТ-д бүрэн бүрдсэн болохыг УОК-оос мэдээллээ. Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллаж, ковид 19-ын халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж байна. Энэ үеэр вакцинжуулалтыг хийх хүний нөөц болон вакцин хадгалах хөргүүр, гүн хөлдөөгчийн нөөц бэлэн болсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, 388 литрийн багтаамжтай 5 ширхэг, 100 литрийн багтаамжтай 21 ширхэг  -70 хэмийн хөлдөөгч, 0,3 мл-ийн нэг удаагийн өөрөө эвхэрдэг тариур, 200 мянган ширхэг, гүн хөлдөөгчийн хэм хяналтын хэрэгсэл тус бүр бэлтгээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна