Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өгсөн билээ.
Энэ үеэр маргааш ажлын өдөр эхэлж буйтай холбоотойгоор үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 төрлийн байгууллагын ажилчид ажилдаа явахдаа PCR шаардах эсэхэд
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэв.
Тэрбээр “Маргаашаас үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн газруудын ажилчдыг ажилдаа явахад PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн” хэмээв.
Учир нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд шинжилгээ авах ажил 103%-тай буюу төлөвлөгөөг давуулан биелүүлж, бүх айл өрх шинжилгээнд хамрагдсан. Ногоон бүс буюу халдварын эрсдэлгүй бүсэд амьдарч байгаа хүмүүст халдварын эрсдэл байхгүй гэж үзжээ.
БИЧЛЭГ:
Сэтгэгдэл бичигдээгүй байна