Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд автобус нэмэлтээр явуулахыг Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг болгов.
Тухайлбал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Тахилт чиглэлд ачаалал нэмэгдэж, хүмүүсийн бөөгнөрөл үүсч байгаад анхаарч, автобусны тоог нэмж, иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулахыг анхааруулсан юм.
Энэ сарын 23 хүртэл төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах чиглэл барьж, өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарч байгаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал:
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэл ханган, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулгыг бэлтгэх.
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжүүлэх төсөл,үйл ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах
-Засгийн газрын энэ оны 27 дугаар тогтоол, Шадар сайдын 2021 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих
-Энэ сарын 11-23-нд хийх “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-ний батлагдсан хуваарийн дагуу иргэдийг шинжилгээнд хамруулахыг дүүргийн Засаг дарга нар сайтар зохион байгуулах, НЭМГ-аас нэгдсэн удирдлага, арга, зүйгээр хангаж ажилахыг үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна