СЭМҮТ-ийн төвийн сэтгэцийн эмч Т.Саранцэцэгийн "Коронавируст халдвар /COVID-19/-ын үед өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх” талаарх зөвлөгөөг хүргэж байна.
“Би өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ” гэсэн асуултад хариулахын тулд та өөрөөсөө дараах асуултыг асуугаад үзээрэй.
- Би цоо эрүүл байж чадаж байна уу?
- Би аз жаргалтай байна уу?
- Би хангалттай сурч мэдэж чадсан уу?
- Би өөрөө дүрэм гаргаж, дүрмээ баримталж чадаж байна уу?
- Би стрессгүй, тайван амгалан байж чадаж байна уу?
- Эрүүл байх
- Гэр бүл үр хүүхэд, хайртай хүмүүстээ цаг гаргах
- Сурч мэдэх боловсрох гэсэн нийтлэг зорилгууд байж болох юм.
- Оройд тогтмол цагт эрт унтаж, нойроо сайн авч амрах маш чухал.
- Стрессээс гарах энгийн олон аргууд байдаг. Энэ аргуудаас өөрт тохирох аргуудыг хэрэглэж болно.
- Бид мэддэг хэрнээ хийдэггүй арга бол инээж, баярлах, баярлуулах чухал юм.
- Стресс мэдрэмжээ нээж ярилцах
- Өөрийгөө ямагт сайхнаар төсөөлөн бод
- Төлөвлөгөөнд ороогүй бөгөөд шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хүнд үгүй гэж хэлж сур. Өөрийгөө бүү зовоо.
- Өглөө бүр инээмсэглэн угтаарай, инээмсэглэл нь сэтгэл сэргээгч эм юм.
- Сөрөг бодлоос өөрийгөө чөлөөлөөрэй.
- Өөртөө амрах цаг гаргаарай.
- Идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх.
- Амьсгалын дасгал хийх. /3 секунд/
- Мөн гэр бүлийн гишүүн бүр цахим хэрэглээндээ хязгаарлалт тавьж, гэр бүлдээ цаг гаргах нь чухал. Өөрөөр хэлбэл амьд харилцааг бий болгох, хамтдаа сонирхолтой тоглоом тоглох. Жишээ нь: Оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд тоглож болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна