Ер нь Хүрэлсүх энэ улсын аж ахуйн Ерөнхий сайд байсан юм шиг ээ. Олон жил гацсан эмнэлэг сургууль цэцэрлэг, дуурь драм, музей спортын төвүүд, зам, цахилгаан станц, нисэх буудал, арьс шир түүхий эдийн үйлдвэр, хийн хоолой, нефтийн үйлдвэр гээд ойрын хэдэн жилийн улс төрийн бужигнаан дунд шийдэгдээгүй олон ажлууд өнгөрсөн дөрвөн жил шийдэгдэж, баригдаж эхлэлээ.
Үйлдвэр дампуурлаа хувьчлагдлаа. Лиценз зарагдлаа. Уурхай борлогдлоо гэж дуулснаас. Үйлдвэр баригдлаа. Уурхай ашгаа өглөө. Лиценз хураагдлаа цуцлагдлаа гэж өнгөрсөн гучин жил сонсоогүй дээ миний муу энэ хоёр дэлдэн. Улс төр онолдож, эдийн засаг чалчиж суулгүй. Гадуур дотуур харайлгаж энэ айлын ахуй ажлын үзүүрт аашлуулан, шүүмжлүүлэн амжлуулах гэж гүйсэн, гүрийсэн. Арай л амьдралтай аж ахуйтай ерөнхий сайд байв уу да?
ХҮРЭЛСҮХ УУЛ УУРХАЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ГАЦААНААС ГАРГААД УЛААНБААТАРЫН УТААГ ТЭВРЭЭД ЯВЧИХСАН ЮМ БИШ ҮҮ? гэсэн бодол толгойд эргэлдэнэ. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна