"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд 10 тэрбум төгрөг зарцуулж байна

Админ
2021/02/17

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд нийт 10 тэрбум орчим төгрөг зарцуулж байна.

Энэ тухай ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэхдээ, “Үүнд, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээс эхлээд лаборатори, сорьц гээд бүх  зардал орсон. Гэхдээ үүнийг сүүлд санхүүжүүлсэн юм биш, жилийн хугацаанд бэлэн байдлын зэрэглэлийг хангаж, эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг төвлөрүүлж нөөцөө бэлтгэсний дүнд энэхүү ажлыг хийж байгаа” хэмээн тодотгов.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Лабораторийн нөхцөл, ажиллаж байгаа хүн хүч, урвалж оношлуур, ашиглаж буй тоног төхөөрөмжөөс хамаараад лаборатори бүрт өөр өөр зардал гардаг. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өргөтгөсөн үйл ажиллагааны үеэр нэг хүнд дунджаар 80 мянга гаруй төгрөгөөр тооцож PCR шинжилгээ хийж байна. Энэ өртөг зардалд тохирсон боломжийн хангалтуудыг хийсэн. Нийт 400 мянга гаруй иргэнийг шинжлэх, голомтын хавьтлыг шинжлэх эмийн нөөц хангалттай байгаа” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна