Нүүрсний экспорт өнгөрсөн сард 21.6 хувиар нэмэгджээ

Админ
2021/02/17

УУХҮЯ-ны уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээгээр манай улс өнгөрсөн 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 7-ны хооронд 3.145.1 мянган тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 559.5 мянган тонноор буюу 21.6 хувиар өссөн дүнтэй байна. Өнгөрсөн оны мөн үед 2.585.6 мянган тонныг экспортлоод байв.

Мөн хугацаанд манай улс 138.4 мянган тонн зэсийн баяжмал гаргаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6 мянган тонноор буюу 11.8 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үед 123.8 мянган тонныг экспортолж байв.

Тэгвэл төмрийн хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн оныхоос 213.0 мянган тонноор буюу 21.7 хувиар буурчээ. Өнгөрсөн оны мөн үед манай улс 979.9 мянган тонн төмрийн хүдэр болон түүний баяжмалыг гаргаж байсан бол энэ оны 1 дүгээр сард 766.9 мянган тонныг экспортолжээ.

Мөн хугацаанд манай улс 570.6 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны 1-2 дугаар сараас 282.9 мянган баррелиар буюу 98.3 хувиар нэмэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна