“Улаанбаатар БҮК”, “Бодь даатгал”, “Монгол Базальт” ХК-иуд ногдол ашиг хуваарилна

Админ
2021/02/17

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30.00 төгрөг буюу нийт 3,946,425,000 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн "Бодь даатгал” ХК-ийн ТУЗ 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөг буюу нийт 1,176,598,590 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн "Монгол базальт" ХК өнгөрсөн оны цэвэр ашгийг 100 хувь ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдээ тараахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 2.87 төгрөг буюу нийт 160.2 сая төгрөгийг олгохоор боллоо. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр нь 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна