Сүүлийн 5-6 хоногт тархалттай байгаа томоохон голомтыг хяналтад авсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тухайлбал, “Х апартмент”, СХД-ийн 21 дүгээр хорооны худалдааны төв, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, "Элизабет" хотхон зэрэгт гарсан том том голомт бүртгэгдсэнийг хяналтдаа авчээ.
Харин одоогоор, өчигдөр бүртгэгдсэн БЗД-ийн 36 дугаар байр буюу 16 дугаар хорооллын орчим, Нийслэлийн “Амгалан” амаржих газар, “Цахиур төмөр” ХК-тай холбоотой голомт идэвхжилттэй байгаа аж. Ялангуяа “Монгол шир” ХК-тай холбоотой голомт үргэлжлэн 139 тохиолдол болжээ. Тэдний ажилчдаас 20-иод хүн өвчилснөөр гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдвар тархсан байна.
Одоогоор ойрын хавьтал 799, хоёрдогч хавьтал 1551 хүн байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна